САНАЛ АСУУЛГА ДУУССАН

246 өдөр 1 : 10 : 10

НИЙТ НОМИНАЦИУД: 62

НИЙТ НЭР ДЭВШИГЧИД: 511

Нэг нэр дэвшигчид 1 IP хаягнаас 2 цаг тутамд 1 санал өгөх боломжтой!

Ану цэцэрлэг

Цэцэрлэг

0

Дэлгэрэнгүй тайлбар

Манай цэцэрлэг 2012 оноос хойш 5 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн нийт 4 бүлэгтэй. Нийт 10 ажилтантай, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд одоогоор 60 хүүхдийн бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш ажилчдын 3 нь магистр зэрэгтэй, 5 нь бакалавр зэрэгтэй бөгөөд мэргэжлийн ур чадвартай, ажлын туршлагатай хамт олон. Манай цэцэрлэгийн сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаа цөм хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд тусгай нэмэлт сургалтууд болон хүүхдийн хөгжил төлөвшлийг хангахуйц төрөл бүрийн дугуйлангуудыг тогтмол явуулдаг байгаа. Тухайлбал: - Бага бүлэгт - Чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа - Дунд, Ахлах бүлэгт - Энгийн хөдөлмөрт суралцах - Бэлтгэл бүлэгт - Сургуульд бэлтгэх үйл ажиллагаа түлхүү явагддаг. Дугуйлан: Шатар, гар урлал / эсгий, гарын доорх материал /, даам, бүжиг, хөгжим “Ану” цэцэрлэгийн үзэл баримтлал: “ХҮҮХЭД ГЭДЭГ ДҮҮРГЭЖ ХИЙДЭГ САВ БИШ, ДҮРЭЛЗЭЖ БАЙДАГ БАМБАР” ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ҮНДЭСЛЭЛ НЬ: Ардын сурган хүмүүжүүлэх ухаанаас: Ардын аман наадам, шагайн, оньсон, хөлөгт тоглоом, даам, шатар тоглох Ардын ёс заншил, уламжлалаас суралцах Өдрийн дэглэмдээ “ҮЛГЭРИЙН ЦАГ”-тай байна. М. МОНТЕССОРИ: Хүүхдийг чөлөөтэй хөгжүүлэх Хүүхэд сонголт хийж бие даан ажиллах нөхцөл бүрдүүлэх Хүүхдийг хөгжүүлэхэд тэднээр өөрсдөөр нь хийлгүүлэх, тэмтэрч мэдрүүлэх арга чухал Амьд орчноос хүүхэд юмсыг таньж мэдэх, тоглонгоо хөгжих боломжийг олгоно. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ : Бие бялдрын хувьд эрүүл, зөв дадал хэвшилтэй, бэртэл гэмтлээс болгоомжлох Өөрийн хүсэл, бодол, санаагаа зөв чөлөөтэй илэрхийлэх Тоо, хэмжээ, хэлбэр дүрс, орон зай, цаг хугацааны талаар ойлголт төсөөлөлтэй болох, түүнийгээ амьдралдаа хэрэглэх Хүрээлэн буй байгаль, нийгмийн орчинтойгоо зүй зохистой харьцах Монголын уламжлалт арга ухаан, ардын аман зохиол, тоглоом наадгай, зан заншилд суралцах Шинэлэг үйл ажиллагаа: - Эцэг эхтэй харилцах дэвтэр /Энэхүү дэвтрийг хөтөлснөөр багш, хүүхэд, эцэг эхийн гурвалсан харилцаа бий болж, эцэг эх хүүхдийнхээ сурч мэдсэн зүйлийг мэдэж, багштай хамтран өөрийн хүүхдийн хөгжлийн төлөө ажиглан тэмдэглэнэ. Ингэснээр оны эцэст цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа болон хүүхдийнхээ хөгжлийн түвшингийн ахицыг мэдэж болно. Цаашилбал харилцах дэвтэр нь хүүхдийн хөгжлийн түүх болно. / - Сургалтын орчин / Тухайн сарын сэдэв бүртэйгээ уялдуулан амьд орчинд очиж танилцдаг. / “Номын эмч” , “Номын богц” аян / “Номын богц” буюу хүүхэд бүр номын ууттай болж, өөрийн номын уутаа баяжуулан, гэрээр ном олгох үйлчилгээг багш зохион явуулна. “Номын эмч” буюу урагдаж, хуучирсан номыг засч сайжруулах аянг нийт ангиудын дунд зохион байгуулснаар хүүхэд багаасаа номонд дуртай болж, зөв уншиж хэрэглэдэг, номыг дээдэлдэг болно. / Хүүхдийн дурсамжийн цомог / Хүүхэд бүрийн бүтээл, үйл ажиллагаанд оролцож буй зургуудаар дурсамжийн цомог хийж улирлын эцэст гардуулна.. Хүүхэд хоногийн ихэнх хугацааг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг учир ирээдүйд бага насны хүүхдийн нандин дурсамжийг мөнхлөх, цэцэрлэгээ дурсан санах сэтгэгдлийг төрүүлнэ. / Чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа / Ясны шөлөн бариа, сүүн бариа, тосон бариа, тайвшруулах массаж зэргийг өдрийн дэглэмд тодорхой цагт оруулж өдөр бүр хийгддэг үйл ажиллагаа бөгөөд тэр тусмаа бага бүлэгт тусгайлсан хөтөлбөрөөр оруулж өгсөн. / Бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд тусгай сургалт явуулах / Бэлтгэл бүлгийн сурагчдаас сургуульд бэлтгэгдсэн байдлын судалгаа авч эцэг эхчүүдээс санал асуулга авч сургуульд бэлтгэх үйл ажиллагааг явуулдаг. / - Эцэг эхийн нээлттэй өдөрлөг / “ Эцэг эхийн нээлттэй өдөрлөг”-ийг жилд 1-2 удаа зохион байгуулдаг бөгөөд ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ оронд өдрийн хагасыг цэцэрлэгийн хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцож орчинтой танилцсанаараа хүүхдийнхээ сургалтын орчин, агуулга, хооллолт болон өдрийн дэглэмийн үйл ажиллагааг мэднэ. / Энгийн хөгжмийн зэмсэг / Хүүхэд хэмнэлийн мэдрэмжтэй болж, хөгжимдөх, дуулах, бүжиглэх чадвар давхар хөгжинө. Мөн хөгжим нь хүүхдийн оюун ухаан, нийгэмшихүй болон бие бялдрын хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж байдаг. /
  • : 99105299
  • : Lkhamaa_1979@yahoo.com
Засах