САНАЛ АСУУЛГА ДУУССАН

134 өдөр 9 : 4 : 42

НИЙТ НОМИНАЦИУД: 62

НИЙТ НЭР ДЭВШИГЧИД: 18462

Танилцуулга
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй аж ахуй нэгж байгууллагуудыг олон түмэнд алдаршуулах үүднээс “Amjilt awards 2016” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Amjilt.com сайтаас зохион байгуулж байна.

Манай сайтын бодлогод зүй ёсоор тусгагдаж явдаг зүйл нь Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа аж ахуй нэгжүүдийг алдаршуулж тэдний бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тусалж, өөрийн сайт дээр үйлдвэрлэгч байгууллагуудын бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй байршуулж өгөхөд оршдог билээ.

“Amjilt awards 2016” цахим санал асуулгад Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд хамрагдах бөгөөд нээлттэй цахим санал асуулгаар иргэдээс асуулга явуулж шилдэг үйлдвэрлэгч байгууллагыг шалгаруулна. Та өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулж буй салбартаа хэрхэн амжилттай явж буйгаа мөн таны хийж хэрэгжүүлж байгаа ажлууд иргэдэд хэрхэн хүрч буйг мэдэхийг хүсвэл “Amjilt awards 2016” цахим санал асуулгад оролцоорой. Цахим санал асуулга нь ард түмэнд нээлттэй санал хураалтаар шударга явагдана.